“The Best”, “What’s love got to do with it” зэрэг дуунуудаараа дэлхийд танигдсан од болох дуучин, Рок н Роллын хатан хаан гэгдэх Тина Тёрнер удаан хугацаанд өвчтэй байсны эцэст 83 насандаа таалал төгслөө. Тэрбээр эрч хүч дүүрэн амьд тоглолтууд, хүчирхэг дуу хоолойгоороо дэлхийд өргөмжлөгдсөн нэгэн байсан билээ. Домогт дуучин 1960-аад оноос уран бүтээлийн замналаа эхлүүлсэн бөгөөд тухайн үед өөрийнх нь нөхөр байсан Айктай хамтран “Proud Mary”, “River deep, Mountain High” зэрэг бүтээлүүдээ
11:00