Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийж, зөрчлүүдийг зарлав

Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийжээ. Шалгалтын үеэр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй дөрөв, зөвшөөрлийн хугацаа дууссан 31, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, суурийн байгууламжийн цутгалттай боловч дутуу орхисон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

11:00

Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 1.5%-аар өссөн бол зарлага 9.9%-аар нэмэгджээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Тэрбээр "Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8

11:00

Э.Мягмарханд: Гуанзны хоолны дундаж үнэ 29%, атар талхны үнэ 44%-аар тус тус өссөн

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Тэрбээр "Инфляцад голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг нэрлэж байна. Тухайн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 45.3 хувийг тайлбарлаж байгаа юм. Талх, гурил, будааны үнэ жилийн 32.3 хувийн өсөлттэй буюу нийт инфляцад 2.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн" хэмээв. Долдугаар сарын байдлаар ястай

11:00

Өмнөд Солонгосын багш нар хичээлд саад учруулсан хүүхдүүдийг анги танхимаас хөөх, хүч хэрэглэх эрхтэй болов

Өмнөд Солонгосын боловсролын яам өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх багц журмыг танилцуулжээ. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журамд зааснаар багш нар хичээлд саад учруулсан бага, дунд, ахлах ангийн сурагчдыг анги танхимаас хөөн гаргах, гар утас зэрэг эд зүйлсийг нь хураах эрхтэй болсон байна. Бас хичээл үймүүлсэн сурагчдад биеийн хүч хэрэглэх, тэдгээрт сахилгын арга хэмжээ авахыг сургуулийн удирдлагаас шаардах эрхтэй болжээ. Мөн эцэг эхчүүд

10:30

Хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, түр оршин суугч өрхийн хүүхдийг есдүгээр сарын 11-нээс цэцэрлэгт бүртгэнэ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн. Бүртгэлийн явцын талаарх мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-очир өнөөдөр өглөө. Тэрбээр "Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр үүдэнд нь дугаарлаж, бүртгүүлсний дараа хасагдах гэх мэтчилэн олон асуудал гардаг байсныг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн e-Mongolia болон Esis системийг хослуулан шийдсэн. Энэ жил 2-5 насны 302,226 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Үүний 142,798 нь нийслэлийн цэцэрлэгт хамрагдах тоо

12:30

Манай улсад энэ оны эхний долоон сард 324 мянган жуулчин иржээ

Монгол Улсын хилээр энэ оны эхний долоон сарын байдлаар 323.9 мянган гадаадын жуулчин нэвтэрчээ. Тэднийг ирсэн улсаар нь ангилбал Оросоос 129 мянга Солонгосоос 68.8 мянга Хятадаас 52.2 мянга Казахстанаас 12.8 мянга Японоос 9.1 мянга Америкаас 8.4 мянга Беларусиас 4.3 мянга Германаас 4.2 мянга Францаас 3.4 мянга Туркээс 2.8 мянган жуулчин манай улсад ирснийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа мэдээлэв. Онцолбол зөвхөн долдугаар сард гэхэд БНСУ-аас 32.8 мянган жуулчин нэвтэрчээ. Энэ

12:00

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл e-Mongolia системээр явагдаж байна. Тодруулбал эцэг, эхийн аль нэг нь e-Mongolia системд нэвтрэхэд "Онцлох үйлчилгээ" хэсэгт нэгдүгээр ангийн бүртгэл нээгджээ. Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. Харин 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, өмнөх жилүүдэд сургуульд элсэн суралцаагүй бол оршин суугаа хаягийнхаа дагуу

11:00

Тамбов хотод байрлуулсан сурталчилгааны самбарт Монгол улсыг Оросын хуучин газрын зурагт багтаажээ

ОХУ-ын Тамбов хотын төвд байрлуулсан сурталчилгааны самбарт Оросын эзэнт гүрний түүхэн газрын зургийг харуулахдаа тусгаар тогтносон хэд хэдэн улсын газар нутгийг багтааж харуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Эдгээрийн дотор Монгол улс байгаа юм байна. “Бид та нарт эх орноо хэрхэн хайрлахыг сургана” гэсэн уриатай энэ самбарыг трактор, өргөгч, ачааны машины жолооч бэлтгэдэг сургалтын төв байрлуулжээ. Самбарт Монголоос гадна Зүүн болон Төв Европын орнууд, Финланд, Аляска, Төв Азийн орнуудыг

11:00

"Есдүгээр сарын 1-н Баасан гарагт тохиож байгаа. Хичээл эхлэх өдрийг Даваа гарагт шилжүүлэхгүй"

БШУЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн байр болон ЕБС болон их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-ндээ эхлэх талаар мэдээлэл өглөө. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр "Иргэдийн зүгээс их мөнгөөр сургууль, цэцэрлэг түрээсэлж байхаар барилга барьчих гэж иргэд хэлдэг. Гэтэл нэг сургууль, цэцэрлэгийн барилга баригдах хугацаа дунджаар гурав орчим жил байдаг. Учир нь улсын төсөвт нэг сургууль, цэцэрлэг баригдах мөнгийг бүгдийг нь нэг жилд тусгах

11:00

Монгол Улсад бяслагны үйлдвэр нээлтээ хийлээ

АПУ ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 26 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт европын холбооны стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд АПУ ХК-ийн СББ компани нь бал бурам, нарийн боов, ундаа, гоймон зэргээс эхлүүлэн инновац шингэсэн олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон стратегийн түүхий эдээ дотооддоо

15:00
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 29