Улс төр

УИХ 152 гишүүнтэй болохыг дэмжлээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хулийн төслийг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцлээ. Улмаар өнөөдөр Засгийн газрын хурлаар танилцуулж дэмжлээ. Өнөөдрөөс ҮХНӨ -ийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар сонгууль болно гэсэн яриаг эрс үгүйсгэн, сонгууль хугацаандаа болно гэдгийг хурлын протоголд тэмдэглүүлэхийг хүслээ. Ингэснээр УИХ-ыг 152 гишүүнтэй болгох асуудал тодорхой боллоо.

10:00

Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд

Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд Монгол - Польшийн бизнес форумыг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Монгол, Польш улсын бизнесийн орчин, худалдааны боломжууд, тээвэр, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импорт, хамтарсан үйлдвэрлэл, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Польш-Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, банк санхүү зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өглөө. Энэхүү бизнес форумын зорилго нь "1950 онд Польш улстай дипломат харилцаа

10:30

Н.Монсор, Ж.Золзаяа нар бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшдэггүй гэдгээ илэрхийллээ

Төрийн байгууллагын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын зохион байгуулав. Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн зөвлөлд Засгийн газраас хоёр хүний нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигч Ж.Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын технологийн их сургууль, 2019 онд Монгол

10:00

Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээгдэх Шопений хөшөө алдаатай болжээ

Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлан ирэх гэж байна. Айлчлалын үеэр Польшийн суут хөгжмийн зохиолч Фридерик Шопений /1810-1849/ хөшөөг Улаанбаатар хотод нээх мэдээлэл тараад байгаа. Гэхдээ уг хөшөөн дээр сийлсэн хөгжмийн нот Шопений бүтээл биш болохыг зарим хүмүүсий сошиал сүлжээнд шүүмжлэн бичицгээж байна. Тухайлбал хөшөөний нэг талд “Spring Waltz” (Marriage d’amour) бүтээлийн нотыг сийлжээ. Гэхдээ энэ нь үнэндээ Шопений бүтээл биш юм

10:00

Японы Засгийн газар "ChatGPT" -ийн тусламжтайгаар Төрийн бодлогыг ойлгомжтой болгоно

“ChatGPT”-ийг анх Японы Парламентын сөрөг хүчний намын гишүүд Ерөнхий сайдаас асуух асуултаа боловсруулахад ашиглажээ. Япон улс “OpenAI”-ийн хөгжүүлсэн “ChatGPT” хиймэл оюун ухаант үйлчилгээг ашиглан Засгийн газрын ил тод бус, ярвигтай зохицуулалтуудыг иргэдэд ойлгомжтой болгохоор төлөвлөж байна. Японы Загас агнуур, Ойн аж ахуй, Хөдөө Аж Ахуйн яам энэхүү чатботыг ашиглан албан ёсны бичиг баримтуудыг хялбаршуулж, ойлгомжтой болгохоор ажиллаж байгаа тухай тус яамны сайд Тэцүро Номура мэдээлжээ.

10:00

ОХУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд иржээ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд А.Н.Евсиков Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Итгэмжлэх жуух бичгийн хувийг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд гардуулан өглөө. Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд А.Н.Евсиковт ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд

10:00

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, "Хуулийн төсөлд санхүүжилтийг ил тод нээлттэй болгох чиглэлээр маш олон зүйл, заалт тусгайлсан бүлэг орсон нь онцлог болсон. Өнөөдөр улстөрийн намуудад төсвөөс тодорхой хэмжээний суудлын мөнгө, сонгогчдын саналтай уялдуулсан дэмжлэг үзүүлж байгаа. Үүнийг тодорхой болгож хуулийн төсөлд суулгасан. Энэ

10:30

СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ АН-ААС НЭР ДЭВШИЖ, УИХ-Д ӨРСӨЛДӨНӨ

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу ирэх сонгуульд АН-аас УИХ-д нэр дэвшихээр болжээ. Тодруулбал, сэтгүүлч Ч.Лодойсамбууг Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэх асуудлыг Лу.Гантөмөр яриад эхэлсэн гэх мэдээлэл байна. Улмаар тойргууд дээрээ рейтингийн ерөнхий судалгааг эхлүүлээд байгаа аж. УИХ-аар сонгуулийн хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж эхэлж байна. Ирэх сонгуулийг холимог системээр зохион байгуулах ерөнхий агуулгатай хуулийн төслөө Н.Энхболд нарын гишүүд өргөн бариад буй юм. Үүнээс гадна ирэх

11:30

Энэ парламентийн "давхар дээлтэй" 18 гишүүн

2020-2024 оны парламентын гишүүд гурав дахь жилдээ үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Энэ хугацаанд хоёр удаа Засгийн газар өөрчлөгдсөн бөгөөд нийт хэчнээн гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа талаар танилцуулъя. 2020 оны сонгуулийн дараа байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт дөрвөн гишүүн "давхар дээл"-тэй байсан юм. Учир нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "давхар дээл"-тэй байж болох сайдын тоог дөрвөөр хязгаарласан.

11:30

СӨРӨГ ХҮЧИН: ЭХЛЭЭД Д.МӨНХ-ЭРДЭНЭ, ДАРАА НЬ Т.БАДАМЖУНАЙ, С.БАТДӨЛ...

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд ял оноосон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 зүйлчлэлд гэм буруутайд тооцон 3,7 сая төгрөгийн торгууль ноогдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 3 жил 10 сарын хорих ял оноолоо. Тэрээр улсад 82 сая төгрөгийн онц ноцтой хохирол учруулсан, бусдад хахууль өгөх замаар 10 сая төгрөг олж авсан. Ийм учраас нийт 92 сая төгрөгийг буцаан төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. БУРУУТГАСАН

10:00
1 2 3 4 5 6 7 8 9 10 11