Грета Гервиг эмэгтэй найруулагчдын түүхэнд шинэ хуудас нээлээ

Холлиудын алдарт жүжигчдийг гол дүрдээ сонгосон “Барби” бүтээл АНУ-д 459 сая ам.доллар, олон улсад 572 сая ам.долларын ашиг олсон байна. Ингэснээр он гарснаас хойш дэлхий даяар нэг тэрбум долларын ашиг үзүүлсэн зургаа дахь кино болж байгаа юм. Тухайлбал, 2023 онд Супер Марио, Спайдер Мэн: No way home, Top gun: Maverick, Jurassic World Dominion, Avatar зэрэг кинонууд ижил амжилт үзүүлсэн билээ. Барби киноны амжилтын хувьд, бүх насныханд зориулсан гэдэг нь ихээхэн нөлөөлсөн үзүүлсэн гэдэгт кино

13:00

Оросын анхны сарыг судлах станцыг хөөргөх үеэр нэг тосгоны бүх хүнийг нүүлгэн шилжүүлнэ

Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш анх удаа Орос улс дэлхийн дагуулыг судлах станцаа хөөргөх гэж байна. Саран дээр буух Луна-25 станцыг энэ долоо хоногийн Баасан гарагт ОХУ-ын Алс Дорнодын “Восточный” сансрын буудлаас хөөргөх юм. Өмнө нь Зөвлөлт Холбоот Улс 1976 онд саран дээр судалгааны станц буулгаж байжээ. Тиймээс ОХУ-ын хувьд анхны оролдлого нь болох гэж байна. Бас Оросын төдийгүй, Зөвлөлтийн түүхэнд анх удаа сарны өмнөд туйлд (сүүдэртэй талд) судалгааны станц буулгах гэж байгаагаараа

12:30

“Barbie” киноны орлого нэг тэрбумыг давж, эмэгтэй найруулагчдын дээд амжилтыг эвдэв

Нээгдсэн өдрөөсөө хойш гурван долоо хоногийн дараа “Barbie” киноны дэлхийн театрын зах зээлээс олсон орлого $1 тэрбумыг давсан тухай Warner Bros компани өчигдөр мэдээлжээ. Кино бизнесийн орчин үеийн түүхэнд инфляцыг тооцолгүйгээр ердөө 53 бүтээл л нэг тэрбумын босгыг давсан байдаг. Тэр дундаа эмэгтэй найруулагч дангаар ажилласан бүтээл энэ босгыг давж байгаагүй юм. Тэгвэл Грета Гэрвигийн найруулж, зохиолыг нь хамтран бичсэн энэ бүтээл шинэ дээд амжилт тогтоож байна. Өмнө нь “Wonder Woman” кино

11:00

Ирак улс $2.5 тэрбумын татварын орлого хулгайлсан экс төрийн албан хаагчдаа Интерполоор эрэн сурвалжлуулна

Татварын орлогоос $2.5 тэрбумыг хулгайлаад зугтсан экс төрийн албан хаагчдаа Интерполоор эрэн сурвалжлуулах гэж байгааг Иракийн засгийн газар мэдээлжээ. Тэдгээрийн дотор тус улсын сангийн сайд, тагнуулын газрын дарга асан хүмүүс байгаа юм байна. Эрэн сурвалжлагдаж буй сэжигтнүүд 2021-2022 оны хооронд татварын сангаас $2.5 тэрбумтай тэнцэх мөнгийг хувьдаа завшсан гэнэ. Дэлхийн хамгийн их авлигажсан улсуудын нэгд тооцогддог Иракийн хэмжүүрээр ч энэ нь маш өндөр тоо юм. Иракийн авлигатай тэмцэх

11:00

Өмнөд Солонгосын судлаачид супер дамжуулагч бүтээснээ зарласан нь олон улсад дуулиан тариад байна

Өмнөд Солонгосын хэсэг судлаачид цахилгаан гүйдлийн супер дамжуулагч бүтээснээ зарласан нь олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарынхны дунд дуулиан тариад байна. Сөүл хотод төвтэй Quantum Energy Research Centre Inc., компанийн судлаачид өнгөрсөн сарын сүүлээр тасалгааны температурт, нам даралттай орчинд ажилладаг супер дамжуулагч бүтээсэн тухай бичсэн тайлангаа онлайн орчинд тараасан юм. Тэдний тайлан шинжлэх ухааны arXiv сайтад байрласан бөгөөд одоогоор хөндлөнгийн судалгаагаар

11:00

Иргэдийн гомдлын улмаас Сан-Франциско хотын захиргаа Илон Маскийн гэрэлтдэг “Х” тэмдгийг буулгав

Хуучин нэрээр Твиттер компани Даваа гарагт Сан-Франциско хот дахь байран дээрээ байрлуулсан асар том “Х” гэрэлтдэг тэмдгийг буулгажээ. Иргэдийн гомдлын дагуу хотын захиргааны шаардлагаар ийнхүү буулгасан юм байна. Тэрбумтан Илон Маск өндөр үнээр худалдаж авсан Твиттер сошиал платформынхоо брэндийг саяхан өөрчилж, англи хэлний цагаан толгойн 24 дэх үсгээр нэрлэх болсон юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр компанийнхаа байрны дээр асар том анивчдаг “Х” үсгийг байрлуулж байв. Иргэдийн зарим нь уг

10:20

Сингапурт нэгэн хос МКДоналдс-д гэрлэжээ

Анх тоглоом болгон ярьж байсан хосын хурим бодит байдал дээр биеллээ олж, МкДоналдс-ын нэг салбарт гэрлэснийг Сингапурын хэвлэлүүд онцолж байна. Тэдний найз нөхөд, гэр бүл гээд 55 хүн тус түргэн хоолны газарт цугласан ба хосууд хоолны танхимд амлалтаа бие биедээ уншиж өгчээ. Хуримын түүхийн тухайд, нөхөр болох Элсон Тонг 2021 онд МкДоналдс-д найз бүсгүйн хамт ирж, бургертэй гэрлэж чадах тухайгаа хошигнон хэлснээс энэ бүх яриа анх үүсжээ. Тэрбээр Сингапурын гадаад харилцааны яаманд ажилладаг

09:47

Энэтхэгийн цэвэрлэгч нар сугалаанаас $1.2 саяыг хожжээ

Зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужид цэвэрлэгээ, ариутгалын ажил эрхэлдэг 11 эмэгтэй мөнгөө нийлүүлэн дундаа нэг сугалааны тасалбар худалдан авч байжээ. Гэтэл тэдний сугалаанд аз таарч, 100 сая рупи ($1.2 сая) хожсон нь өнгөрсөн долоо хоногт тодорсон байна. Эдгээр эмэгтэйчүүд нь Керала мужийн Малаппурам дүүргийн Параппанангади хотын айл өрхүүдээс биологийн задралд ордоггүй хог хаягдлыг цуглуулах ажил эрхэлдэг ажээ. Тэд айл өрхүүдээс цуглуулсан сар тутмын

09:29

Твиттер хэрэглэгчид жиргэхийн оронд “иксддэг” боллоо

Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард асар өндөр үнээр худалдаж авсан тэрбумтан Илон Маскийн шинэчлэлт үргэлжилж байна. Тэрбээр компанийн нэрийг “X Corp” болгоод байсан бол платформыг нь бас “Х” болгон өөрчиллөө. Твиттерийн алдартай хөх шувууны дүрстэй логог сольж, хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг болгосон байна. Шинэ лого одоогоор тус платформын дэсктоп хувилбарт нэвтэрсэн бөгөөд гар утасны хувилбарууд хараахан солигдож амжаагүй байгаа юм.

14:00

Бактерийн ноцтой халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн Мадонна аялан тоглолтоо хойшлуулжээ

"Бактерийн ноцтой халдвар"-ын улмаас эмнэлэгт хүргэгдсэн поп од Мадонна үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул аялан тоглолтоо хойшлуулж буйг түүний менежэр Гаи Осари өчигдөр мэдэгджээ. “Түүний бие дээрдсэн ч үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байна. Бүрэн эдгэрэхэд хугацаа хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна. Үүний улмаас 64 настай поп одын долдугаар сарын 15-нд Канадын Ванкувер хотоос эхлэх байсан “Celebrations” аялан тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа ажээ.

11:00
1 2 3 4 5 6